Гэрийн аливаа энергийн урсгалыг оруулж ирдэг зүйл бол цонх болон хаалга байдаг. Цонхоор, тооноор нар, сарны гэрэл нэвтрэн орж ирнэ. Дэлхий дээр энерги үүсгэдэг цорын ганц хоёр зүйл бол нар болон сар байдаг. Бусад нь түүнийг шингээж өөрийнхөө энергийг үүсгэдэг билээ. Иймд бидний дулаахан цаг ирэхтэй зэрэгцээд хамгийн түрүүнд хийх зүйл бол зөв энерги орж ирэх юмаа бэлдэх. Тэр тусмаа зуны нар болон сар хамгийн сайхан байгалийн энергийг гэрт үүсгэж байдаг билээ.
-
Цонхоо угаагаарай. Гэхдээ болж өгвөл тод цэнхэр болон хөх өнгийн алчуураар. Цонх хаашаа харсан байх нь ямар ч хамаагүй. Ингэсэнээр санхүүгийн таатай нэмэлт урсгал орж ирнэ.
-
Мэдээж гадна хаалга, босго, үүд хэсгээ сайхан арчиж угаана. Хаалганыхаа нугасыг тослоно. Үүдний шалавчаа муудсан бол солино. Хаалгаа сайхан арчиж, тордоорой. Болж өгвөл уг нь улбар шар, улаан өнгийн алчуур байвал их сайн шүү.
Баярлалаа.
Шинэ мэдээ