Байшин барихад хамгийн чухал зүйл болох газрын талаарх зөвлөгөө

Гэр байшинг Фэнг Шүй нь олон мянган жил хөгжихдөө байр байшинг барих бүхэл бүтэн зарчим тогтолцоог бие болгосны дотроос хамгийн гол зүйлийн нэг нь газрын байршлыг зөв сонгон олох юм.
 
Гэрийн хойд талд уул, урд талаар нь гол урсаж байвал хамгийн зөв байршил гэж үздэг. Гэр байшин хашаа барих газрыг сонгон олохдоо төвд ойр, зам харилцаа, үйлчилгээний газрууд хүрэлцээтэй эсэхийг харгалзан үзэхээс гадна түүний орчин тойрныг сайн нягтлан үзэх шаардлагатай. Тухайлбал: Байр байшинг намагтай газар, оршуулгын газрын хажууд барих нь тун тохиромжгүй сөрөг энергитэй газар гэж үздэг. Мөн хэт өндөр байшингийн хажууд буюу эгц шовгор хадан хясаа, төмөр замын гарц, өндөр хүчдэлийн шонгийн дэргэд байр орон сууцыг барихаас зайлсхийх хэрэгтэй. Орон сууцны хашаа байшинг яст мэлхий, сагс хэлбэрийн дов толгодын орой дээр буюу хажуугийн байшингийн өнцөг рүү чиглүүлэн барих, намаг, бохирдсон тогтоол ус, голын эгц өндөр эрэг дээр буюу огцом эргэж тохойрсон булан тохойн хажууд барих нь тохиромжгүй.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал