Шөнө сайн унтаж амрахын тулд, унтлагынхаа өрөөний энергийг цэвэрлэж байх хэрэгтэй.
Унтлагын өрөөнийхөө бүх буланд ус дусааж, өглөө сэрээд заавал нарны гэрэл оруулж хөшгөө нээдэг байх, зузаан хүнд материалтай хөшиг сонгохгүй байх хэрэгтэй. Хэрэв зузаан дарайсан хөшигтэй бол аль болох өдөр бүр нарны гэрэл оруулж хөшгөө бохирдуулахгүй сайн угааж байгаарай. Хамгийн чухал дадал нь дэрээ цохиж, хөнжлөө янзалж хураахаасаа өмнө бага зэрэг сэгсэрч, эвхэж байгаарай. Бага зэргийн салхи гаргаж сэгсэрч агаар оруулах хэрэгтэй шүү. Энэ нь таны өмнөх өдрийн энерги хөнжилд байхаас сэргийлэх болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ