Мууг хааж өглөгийг өгөгч домыг хийх арга.
- Модон савх, Төмөр үзүүртэй зүйл, устай сав, шүдэнз буюу гал бэлдээд. Хийх ёстой цаг нь 21-22 цагийн хооронд хийнэ.
- Хамгийн түрүүнд гэрийнхээ урд зүгт: Галанд мод бол гээд модон саваагаараа даллана.
- Баруун урд зүгт: Шороонд гал бол гээд галаа асаагаад унтраана.
- Баруун зүгтээ: Төмөрт шороо бол гээд цэцэг ч юм уу эсвэл босгоны шорооноосоо үл ялиг цацаарай.
- Баруун хойд зүгтээ: Төмөрт шороо бол гээд шорооноосоо үл ялиг цацна.
- Хойд зүгтээ: Усанд төмөр болог гээд үзүүртэй хадаасаараа даллана.
- Зүүн хойд зүгтээ: Шороонд гал бол гээд галаа асааж унтраана.
- Зүүн, Зүүн өмнө зүгтээ модонд ус болог гээд савтай уснаасаа таван хуруугаараа самарч байгаад нэг удаа цацна.
Энэ нь та гэрийнхээ найман зүгийг идэвхжүүлж, гэрийн махбодыг чухал онцлог өдөр нь сэргээснээр муу бүхнийг хаагч 8 талыг үүсгэж байна гэсэн утгыг илэрхийлнэ. Энэ домыг хийсний дараа болж өгвөл хүнтэй битгий ам мурийгаарай. Мөн хийж байхдаа хажуудаа бага насны хүүхэд байгааг анзаарч болгоомжтой байлгаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ