Номоо үргэлж цэгцэлж, шинэчилж байгаарай

Гэрийнхээ номуудад нэг дүн шинжилгээ хийгээрэй. Дахин дахин уншиж хармаар, мартах үедээ санаж хармаар, хэн нэгэнд уншуулмаар, үр хүүхдэдээ уншуулмаар номоо үлдээгээрэй. Тэрнээс яг тавилга биш, юу ч биш огт хэрэглэгдэггүй номоо хүмүүст өгч, эсвэл холдуулсан дээр.
 
Их олон номтой хэр нь номоо ангилж цэгцэлдэггүй, хэрэгцээгүй олон ном гэртээ хадгалдаг хүмүүсийн хувьд ажил төрөл нээх их оволзоод байгаа хэр нь үр дүнд хүрэх нь ховор, гэрээр нь дүүрэн хүн ирээд байгаа хэр нь амжилттай байх нь ховор, ер нь л нээх их боломжийн дунд байгаад байгаа юм шиг хэр нь тодорхой үр дүнд огт хүрдэггүй. Тиймээс номоо үргэлж цэгцэлж, шинэчилж байгаарай. Ном нь өөрөө модон махбодтой байдаг учир хүмүүсийг зөв системтэй сэтгэх, ямар нэгэн хэрэгцээгүй зүйлд анхаарлаа алдахгүй байх, бодож сэтгэж, санаж сэрэхэд нь тусалдаг зүйл юм.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал