Амьдралдаа зөв хариу өгцгөөе!

Дохио ирээд байхад хариу өгөхгүй бол
Цохилт ирнэ гэдгийг санаж яв.
Зүрх дэлсээд байна гэсэн хэр нь тамхи татаад, зүрх дэлсээд байна гэсэн хэр нь орой хоол идээд байдаг хүмүүс байдаг. Зүрх дэлсэнэ гэдэг нь танд дохио өгч байгаа хэрэг.
 
Бидний бие эрхтэн бидэнд хэчнээн хайртай гэж бодно. Таныг эрүүл байлгах гэж, таныг сайхан амьдруулах гэж яаж хичээж байгааг хэрэв та мэддэг бол хэзээ ч тэнэг зүйлс хийхгүй байх байсан. Хүмүүс адгуусан амьтадаас ялгах зүйлс бол оюун ухаан. Тэр утгаараа хүн өөрийн гэсэн мэдрэмжтэй байдаг. Хүн болгон л өөрийнхөө болохгүй байгаа зүйлийг мэдэж байдаг. За миний баруун хавиргаар хатгаад байна. Энэ жаахан цөс өвдөөд байгаа бол хоёр сар өөх тос идэхгүй хоолны дэглэм баримтлах хэрэгтэй байх. Хумс хугараад, үс унаад байна. Надад коллаген дутагдаж байна. Витамин В12 ууя ч гэх юм уу. За ингээд удаан ганцаараа яваад байж болохгүй. Өөрийгөө жаахан өөрчлөх хэрэгтэй байх. Энэ ажил надад өгөөжөө өгөхгүй байна. Тэгээд мэдсэн хэр нь л хариу үйлдэл үзүүлдэггүй.
 
Ингээд бусдаар өөрийгөө доромжлуулах зүйлсээ бид өөрсдөө бүтээдэг. Нэг мэдэхэд бүдүүн бөгстэй, тарган өөртөө итгэлгүй хөгшин бусдын хэлдгээр авгай болсон байдаг. Хүн болгонд л сонголт байгаа. Хэзээ тамхинаас гарах вэ? За яг энэ хайрцаг тамхийг татаад л гарлаа. Дараа долоо хоног. Нэг дэх өдрөөс гээд л хэчнээн удаа өөрийгөө хуурсан байх. Асуудлыг барьж авч тэр дор нь шийдвэр гаргаж шийдэх хэрэгтэй болдог. Хүний өөрчлөлт гэдэг бол өөрчлөлтийн тухай бодож байхад л аль хэдийн өөрчлөлт явагдсан байдаг. Тэрнээс өөрчлөлтийг цаг хугацаа, өөрийнхөө хүсэж буй хугацаагаар хэмжих аргаггүй юм. Амьдралдаа зөв хариу өгцгөөе!
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал