Хүний ааш зан яагаад эвдэрдэг вэ?

Хүний ааш зан яагаад эвдэрдэг вэ?
Яагаад гэвэл бүх зүйл ордог гардаг. Ирдэг буцдаг. Хуванцар хоолойнд ус хийгээд нэг талыг нь таглачихвал хоолой зад буудна. Үүнтэй яг ижилхэн. Хүүхдийн ааш зан, шилжилтийн насан дээрээ яагаад эвдэрдэг вэ? Яагаад гэвэл эцэг эхчүүд шилжилтийн насан дээр нь нэг бол жаахан хүүхэд шиг, нэг бол том хүн шиг харьцаж эхэлдэг.
 
Энэ үед хүүхэд өөртөө юу тохиолдоод байгаагаа мэдэхгүйн улмаас бухимдалтай болж уурлаж эхэлдэг. Юу гэхээр гэр бүл гэдэг бол нэгнийхээ жаргал зовлонг хуваалцдаг байх ёстой. Гэтэл өсөж том болж жаргалтай байх үед нь хамт байчхаад, ертөнцийг таньж, бие галбир нь өөрчлөгдөж байх үед хуваалцахгүй болохоор ааш зан нь өөрчлөгддөг.
 
Хүн яагаад архи уудаг вэ? Мөн л дотроо байгаа зүйлийг гадагшлуулахгүй, хэт биеэ барьж байсаар байгаад. Загасанд явах, хөзөр тоглох гэх мэт ямар нэгэн хоббитой хүн аливаа сөрөг таагүй зүйлд хэр баргийн зүйлд автдаггүй бөгөөд, өөрийнхөө дотроо байгаа тэр таагүй зүйлсийг гаргаж задалж байдаг байна. 
 
Тэгэхгүй бол хэн ч таныг ойлгохгүй, та юунд ч дур сонирхолгүй болж, сөрөг, таагүй хандлагууд нэмэгдэж, нэг мэдэхэд л та ганцаардмал, бусад хүмүүсээс тусгаарлагдмал хүн болж хувирдаг байна.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал