Гал тогооны өрөөнд байхад сайн зүйлс:
Ваартай хатаасан цэцэг нь баяр баясал, эд баялаг, эрүүл мэнд, тохь тухыг бэлэглэдэг. Энэ нь муу энергийг саармагжуулдаг сайн талтай. Мөн түүнчлэн тусгай газар болон өөр байранд багцаар нь өлгөсөн цэцэг, өвс гэрийн эрч хүчийг сэргээдэг.
Гэрт хадгалсан хатаасан цэцэг нь эрүүл мэндийн эрч хүчийг ялгаруулж, халдварт өвчний үед гэрийг хамгаалдаг байна. Нохой, баавгай, бар, луу нь таныг хамгаална. Цэрэг, дайчин эрсийн хэлбэртэй тоглоом нь гэрийг цэвэрлэдэг.
Гал тогооны өрөөнд юу байж болохгүй вэ?
Цуурсан, эмтэрсэн, үйлдвэрийн өө сэвтэй сав суулга хоол хүнсний эрчим хүчийг үгүй хийдэг. Энэ нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Аяга, таваг нь гэр бүлийг бэлгэддэг. Тиймээс өө сэвтэй аяга сав нь гэр бүлд асуудал байгааг гэрчилдэг байна.
Дээрх Фэнг Шүйгийн зөвлөмжүүдийг өөрийн уран сэтгэмжтэйгээ холбон гал тогооны өрөөгөө тохижуулбал эзэгтэй таны гал тогооны өрөө хамгийн хайртай өрөө тань болох болно.
За туршаад үзээрэй.
Шинэ мэдээ