Өөрийнхөө энергийг нөхөх хүчийг өгөгч нь та өөрөө юм. Гол нь таны өөрийн тань хичээл зүтгэл маш чухал.
Өөрөө өөртөө зөөлөн, хүлээцтэй, эелдгээр ханд. Тэвчээр бол маш хүчтэй зэвсэг. Бидний ихэнх нь ямар нэг зүйлийн үр дүнг шууд гарах юм шиг яарч хүлээдгээсээ болоод нэлээд зовдог. Яг одоо л тэгэх ёстой, үүнийг би яг одоо хүсэж байна гээд бүтэхгүй болохоор нь шаналж гутардаг. Дараалалд хүлээж зогсох, зам түгжрэх зэрэгт уцаарлаж тэвчээр алдах нь амархан.
Тэвчээргүй байна гэдэг бол суралцахаас татгалзаж буйн шинж. Асуултын хариуг сурч судлалгүйгээр олж мэдэх, дамжих ёстой үе шатыг дамжилгүй, шаардлагатай алхмуудыг хийлгүйгээр оргилд гарахыг хүсэж яардаг гэсэн үг.
Та оюун санаагаа цэцэрлэгт хүрээлэн байна гэж төсөөл дөө. Эхлээд тэнд янз бүрийн хог новш, бохир зүйл байж. Тэдгээр нь өөрийгөө зүхэх, уур уцаар, шаналамтгай зовомтгой зан гэх мэт хад чулуу дов сондуул гэж бодъё. Айдас гэдэг нэртэй хөгшин модны мөчрийг хөрөөдөж хаях хэрэгтэй байна. Энэ бүхнийг эхнээс нь цэвэрлэж зайлуулбал хөрс сэргэн сайжирч, хөгжил хөөр, баяр баясал гэсэн жижигхээн үрийг соёолуулах боломж бүрдэнэ. Тэгээд нар гэрлээрээ гийгүүлж, бид усалж, бордож, арчлах тусам тэд урган цэцэглэх болно. Эхэндээ нэг их өөрчлөлт гарахгүй байгаа мэт санагдавч, зогсож, шантрахгүйгээр цэцэрлэгээ арчилсаар байвал цэцэг навч урган дэлгэрнэ шүү дээ. Яг үүнтэй адил та оюун санаан дахь сөрөг бодол итгэлээ авч хаян, оронд нь өөдрөг эерэг бодлуудыг сонгож, тэднийг өдөр бүр арчлан тэтгэсээр, тэвчээртэй хүлээж чадвал таны хүсэж мөрөөдсөн тийм сайхан туршлага үйл явдлаар дүүрэн цэцэрлэг урган цэцэглэх болно.
Хамгийн чухал нь та өөрийнхөө тухай хангалттай мэдээлэлтэй байх хэрэгтэй. Мэдлэг чадвар, боломж, ирээдүйд шийдвэр гаргахад нөлөөлдөг.
Баярлалаа
Шинэ мэдээ