Уурын учир шалтгаан нь аль нэг зүйл тодорхойгүй байхад. Тодорхой зүйл дээр хүн уурлаж уцаарлаад байдаггүй. Тодорхойгүй байдлаар алга болох. Жишээ нь: Утсаа авахгүй байх, 1 цагийн дараа гээд 2 цагийн дараа ирэх гэх мэт. Харин хэцүү ч гэсэн маш тодорхой зүйл дээр хүн сэтгэл санаагаа бэлдэж, тэр хэрээрээ уурладаггүй.
Иймээс та бүхэн аль болох бүх зүйл дээр илүү тодорхой байх хэрэгтэй. Чи хэчнээн сайн хүн байлаа гээд тодорхойлох боломжгүй зан авир гаргах юм бол хэн нэгнийг гомдоож л таарна. Уучлалт гуйна гэдэг бол тодорхойгүй зүйл дээрээ багахан тайлбар хийж, буцаад хэвийн байдалдаа эргээд орооч гэсэн гуйлт юм. Ингээд хүн тодорхой нөхцөл байдлыг харж байгаад боломжтой зүйл дээрээ хурдан хугацаанд уучилдаг.
Амьдрал маш энгийн. Дуугаа хураачхаад байгаа эхнэрийгээ нөхрүүд нь аргадна. Яагаад уурласан юм бол гэх мэт. Яагаад гэвэл эхнэр нь тодорхойгүй зан байдалд шилжсэн байна шүү дээ. Иймээс та хүний ертөнцөд амьдарч байгаа бол тодорхойгүй яриа Жишээ нь: Магадгүй, үгүй ч байж магад, за байз яах вэ гэх мэт тодорхойгүй үг хэрэглэж байх нь нөгөө талаараа амьдралынхаа уурыг хүргэж тодорхойгүй байдалд оруулж байгаа юм.
Магадгүй гэх мэт өнгөрсөн ч биш, ирээдүй ч биш цаг дээр үг ашигладаг хүмүүсийн амьдрал нь хэзээ ч жигд байдаггүй. Нэг бол гэр бүлгүй, нэг бол мөнгөгүй, нэг бол эрүүл мэнд нь асуудалтай. Иймд тодорхой байж, ямар нэгэн асуудалд хандахдаа ухаалаг байж, оновчтой үг ашиглаж байхыг зөвлөж байна. Оновчтой, ухаалаг үг ашигладаг хүний ажил нь дандаа бүтэмжтэй байдаг.
Шинэ мэдээ