FOMA МЭДЭЭ

7 ширхэг навчны дом

2023-09-18

Жижиг том нь хамаагүй 7ш навч бэлдээрэй. Ямар ч модных байж болно. Гэхдээ байгалийн жамаар, эсвэл өөрөө тасарч унасан навч олж чадвал хамгийн сайн. Шууд зулгааж авч болохгүй. Ингээд 7ш навчаа гэртээ авчраад эхлээд цагаан цаас дэвсээд ямар ч хэмжээтэй байж болно.
 
Ингээд цаасан дээрээ эхний навчаа голлуулж дэвсээд дээрээс нь зөгийн бал бага зэрэг асгаарай. Гэх мэтчилэн зөгийн балаа асгаж дээр дээрээс нь навчаа наагаад дуусгана. Дараа нь цагаан цаастай навчаа хамт гэрийнхээ болон ажлынхаа зүүн өмнө зүгт байрлуулаарай. Ингээд байрлуулж байхдаа, 7 хүн 7 хоногийн дараа 7 гайхалтай мэдээ дуулгана гэж бодож байрлуулаарай. Тэгээд удахгүй гайхалтай зүйл болж эхлэх болно. Энэ домыг байнга хийж болно. Гол домын зорилго нь санхүүгийн сайхан мэдээ дуулах гэсэн утгатай. Уг цаастай навчаа 7 хоног байрлуулаад хаяна. Хогийн саванд хаяарай. 
 
Баярлалаа.

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал