Гэрийн энергийг хэрхэн цэвэрлэх вэ?

Гэрийн энерги болон өөрийнхөө энергийг хэрхэн цэвэрлэх вэ?

Гэрийн энергийг ус болон галаар цэвэрлэж болдог. Өөрөөр хэлбэл гэрт арга билэг (Ин, Ян) гэсэн хоёр урсгал явж байгаа. Ян энерги нь өглөө, эрэгтэй, гэрэлтэй, халуун, өндөр гэх утгуудад хамаарагдана. Ин энергид: Эмэгтэй, хүйтэн, гэрэлгүй гэх Ян энергийн эсрэг урсгалууд нь хамаарагддаг.

Гэр болон хувь хүн ямар үед илүү аз жаргалтай байх вэ? гэвэл энерги нь тэнцүү үед. Тиймээс энергийн бохирдлоос гарахын тулд өөрийнхөө энергийг тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Орчин тойрны энергийн бохирдолд орно гэхээс хүн энергийн бохирдолд ордоггүй байна. Учир нь хүн өөрөө энергийг үүсгэгч учраас.

Орон гэрийн энергийг цэвэрлэх олон арга байдгийг хамгийн хялбар аргаас дурдвал:

  • Та гэрийнхээ бүх булан ус дусаах хэрэгтэй. Энэ нь булан тохойд байх нуугдсан үхмэл энергийг урсгадаг.
  • Гэрээ тойруулаад лаа бариад яваарай. Ингэхдээ лааны утаа хар болж шаржигнаж дугарсан газар нь зогсож эргээд хэвийн болох үед нь цааш тойрон яваарай. Ингэх нь танай гэрийн хуримтлагдсан бохир энергийг цэвэрлэнэ.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал