Монголчууд яагаад ширээн дээр суухыг цээрлэдэг вэ? Монголчууд дээд, доод эрэмбийн ялгааг маш их дээдэлж хүндэтгэдэг. Тиймдээ ч гэрийн баруун тал нь гэрийн эзний тал, зүүн тал нь галын эзэн эмэгтэйн тал хэмээн үздэг. Ширээн дээр тавгийн идээ, мах шүүснээс авхуулаад дээрээсээ доошоо тавих гэх мэт нарийн ёс заншилтай. Энэ нь өөрсдийнхөө хөдөлмөрийг хүндэтгэж байгаа хэрэг. Монголчууд хоол хүнсээ амьдралын их булаг хэмээн дээдэлж хүртэнэ. Өөрөөр хэлбэл, идэх хоол хүнсээ дээдэлж зөв хүртэж, зөв цагт нь тааруулдаг байж. Тэр утгаараа хоол хүнсийг амны хишиг гэж үзэх тул ширээг амины хишгийн тавигч хэмээн дээдэлж, үүн дээр суух нь хоол хүнс хомс болох, мал хуйд гэнэтийн өвчин зовлон тохиолдох, таагүй зүйл болж, айл гэр эд малын гарлагатай хэмээн үздэг. Иймээс хэрэглэж байгаа зүйлээ, хөдөлмөрөө хүндлэх тул ширээн дээр суух, хөлөө тавихыг цээрлэнэ. Одоо манай орчин цагт бол ажлын болон хоолны ширээг чухалчилж үздэг байх ёстой. Халтар ширээн дээр хоол хүнсээ идэх нь олон таагүй энергийг гэрт болон ажил дээр авчирна. Иймд өглөө, орой хэзээ ч байсан хамаагүй ширээгээ сайн арчиж бай. Боломжтой бол эдгээр хоёр жилийн турш улаан өнгийн алчуураар арчих хэрэгтэй.
Шинэ мэдээ