Бие биенээ "Xайраа" гэж дуудаж байгаарай. Учир нь "Хайр" гэдэг нь хайж олох, хайж ирэх гэсэн утгыг илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл өөрөө өөрийнхөө зүрх сэтгэлийг чамаас хайж ирлээ гэсэн утгатай. Хайртай хүнээсээ ямар нэгэн зүйлийг үргэлж хайж байдаг. Жишээлбэл: Нууц амраг, мөнгөндөө хандаж байгаа хандлага, архи тамхи гээд муу зүйлийг хайгаад байвал муу нь ил гарч ирдэг гэнэ. Энэ архи уух болов уу, энэ хайж байсан хүн маань надад гар хүрэх болов уу, хэмээн бодож хайхад энэ бүхэн л ил гарна.
Харин хайраасаа нарыг хайвал нар, итгэлийг хайвал итгэл, халамж хайрыг хайхад халамж хайр л гарч ирдэг. Ийм учраас хайраа гэж дуудах үедээ уургүй, тайван, өөртөө итгэлтэйгээр дуудах нь зөв хайр ил гарч ирэхэд тустай юм байна. Мөн бусдаас ч гэсэн хайрыг олж харах хэрэгтэй бөгөөд бусдын хайрыг татах хамгийн энгийн алхам бол инээмсэглэл юм.
Баярлалаа.
Шинэ мэдээ