Фэнг шүйн Хүүхдийн хичээл хийх газар болон сургалтын чанар сайжруулах талаар зөвлөгөө оруулж байна.
1. Хүүхдийн гэртээ хичээл хийхэд хамгийн чухал зүйл бол ширээ юм. Тиймээс ширээг ямар ч байсан ханаас бага зэрэг араар нь сандал орох зайтай үлдээж байрлуулах хэрэгтэй. Цааш харж суух нь анхаарал нь зуун хувь төвлөрч өгөхгүй байх талтай. Тиймээс ямагт нурууг нь хана руу өөрөө наашаа харж сууж байх хэрэгтэй.
2. Айл гэрийн эрдэм мэдлэгийн зүг зүүн хойд учир зүүн хойд зүгтээ хүүхдийнхээ хичээлийг хийлгэх болон хэрэв боломжгүй бол тэнд нь номын сайн байрлуулж өгөөрэй. Жорлон хаалга болон ямар нэгэн боломжгүй булан таарч байгаа бол ямар нэгэн эрдэмтэн, мундаг хүний сургаал үгс болон номын сангийн зурагт хуудас нааж өгөөрэй.
3. Хүүхэд болгонд эрдэм мэдлэгийн зүг гэж байгаа болохоор хувь хүний 8-9 хуудас багц мэдээллийг нь гаргуулж авах хэрэгтэй.
4. Ямар нэгэн уншиж байгаа, судалж байгаа номынхон завсар нил ягаан өнгөтэй номын хавчаар хийж өгөөрэй. Тэгээд хавчуулж боломжтой үедээ өөр өөр хуудсанд хавчуулж байгаарай.
5. Том болор талс унтаж байгаа орон доор нь хийж өгөх хэрэгтэй.
6. Аягтай ус ширээн дээр нь байнга байлгаж, боломжтой үед нь уулгаж байгаарай. Учир нь хичээл хийж, оюун ухаанаа зарцуулж байгаа ямар ч хүн өөрийнхөө усан махбодын энергийг алдаж байдаг.
7. Хичээлийн цүнхийг нь байнга шалгаж, зориулалтын байр гарган өгч байнга тэр зүгт нь тавиулж сургаарай. Хичээлийн цүнхээ дуртай газраа тавьдаг хүний сурлага тийм ч сайнгүй байдаг.
8. Мэдээж хувь хүний хичээл зүтгэл болон та бүхний тэсвэр тэвчээр харилцааны соёл хүүхдийнх нь хичээл хийхэд асар их нөлөөтэй. Тиймээс залхаахгүйгээр аль болох сонирхолтой хэлбэрээр зааж байгаарай. Нэгэн хэвийн уйтгартай байдлаар заах нь дахиж хэзээ ч хичээл сонирхохгүй болох маш муу үр дагавартай байдаг.
9. Сандал маш чухал. Ар тал нь түшлэггүй болон хоосон орон зайтай сандал дээр хүүхдээ битгий суулгаарай. Хэрэв ямар ч аргаггүй суулгасан бол та бүрээс оёж өгч битүүлэх хэрэгтэй.
Жич: Дээрх зөвлөгөө нас харгалзахгүй сургуульд сурч боловсорч байгаа бүх хүмүүст хамааралтай.
Баярлалаа.
Шинэ мэдээ