Ямар нэгэн зүйлийг хийх гэтэл сэтгэл санаа нь тогтож өгөхгүй байна уу? Уг нь чухал хэрэгтэй гэдгийг нь мэдэж байгаа хэдий ч түүний төлөө ажиллаж, цаг гаргаж чадахгүй байна уу? Тэгвэл та хөгжимтэй хэр ойрхон хүн бэ? Өөрөөсөө асуугаад үзээрэй.
Ер нь маш сайн чанарын чихэвчтэй байх хэрэгтэй. Чихэвч нь өөрөө төмөр махбодтой учраас хэр зэрэг сайн чанартай байна төдий чинээ хэн нэгэнтэй учрах, хэл амаа ололцох, харилцах гэх бүх асуудалд чихэвч хамаатай байдаг байна. Өөртөө болон гэртээ гоё чихэвчтэй болж түүнийгээ ашиглаж, өөрийгөө хэрэгтэй үед нь бүрэн тусгаарлаж анхаарлаа төвлөрүүлж ажлаа хийгээрэй.
Орчноос өөрийгөө бүрэн тусгаарлаж, гол зүйлдээ анхаарлаа хандуулснаар хийж байгаа ажил нь амжилтад хүрдэг.
Харин гудамжинд явж, хөдөлгөөнд оролцож байхдаа болгоомжтой байгаарай гэж хэлмээр байна. Сайн чанарын чихэвч нь төмөр махбодтой. Сайн чанарын төмөр махбод нь сайн чимээ, сайн сайхан үйл хэргийг дууддаг байна.
Баярлалаа.
Шинэ мэдээ