Таны хамгийн хүчтэй өрсөлдөгч

Ямар нэгэн байдлаар өөрчлөлт хийх хэрэгтэй болсон үед өрсөлдөгчтэйгөө хамт байгаарай. Өрсөлдөгч гэхээр хөндлөнгийн хүн биш та өөрөө байх болно. Та өөрөө өөртэйгөө өрсөлдөнө гэсэн үг юм. Та өөрөө өөртэйгөө ярилцаж, өөрийгөө хянаж, та өөрийгөө хариуцлагатай байхад нь харж хандах болно.

Биеийн илүүдэл жингээ хаях, хэл сурах, өөрийгөө хөгжүүлэх гээд олон зүйлд зөвхөн та өөрөө өөртэйгөө өрсөлдөх болно. Өөрийгөө л сахилга баттай байлгахад туслах болно. Өөрийгөө дасгадаг, өөрийгөө хөгжүүлэхэд шахах хамгийн чухал арга бол нарийн цагийн төлөвлөлт юм. Их ч биш, бага ч биш цагийг тухайн ажилдаа төлөвлөж, яг тэр цагтаа тогтсон дасгал хөдөлгөөн, тогтсон зүйлээ хийх хэрэгтэй.

Өдөр бүр нэг зүйлээ л давтаад байх хэрэгтэй. Бага багаар ч гэсэн мацсанаар оргилд нь хүрэх болно. Нэг л өдөр жингээ хасаж, санасан хэлээ сурдаггүй учраас бага багаар өөртөө боломж олгож, өөрийгөө урамшуулж, өөрийгөө шалгаж, өөрийгөө магтаж, өөрөөсөө таашаал авч чадах юм бол, өөрөө өөртөө таалагдаж эхэлсэн цагаасаа эхэлж та хэзээ ч буруу зүйл хийж цаг алдахгүй амжилттайгаар өөрчлөгдсөн байх болно.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал