Гал тогооны өрөө бол гэрийн хамгийн сайн энерги үүсгэгч, хамгийн гоё байх ёстой хэсэг юм. Гал тогооны өрөө байдаггүй байсан бол моторгүй машин л гэсэн үг. Иймд гал тогоог энерги үүсгэгч, алдагдсан энергийг нөхөгч хэсэг гэж ойлгож болно. Гал тогооны өрөөний хамгийн тохиромжтой зүг бол баруун өмнө, зүүн хойд зүг. Харин бусад хэсэгт гал тогоо байрлаж байгаа бол орон байрны зөвлөгч авч засах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
Шарах шүүгээ, зуух цэвэрхэн байх нь санхүү эдийн засагтай шууд холбоотой. Зуухны арын плитаг байнга угааж байгаарай. Учир нь замбараатай энерги танд байх замбараагүй энерги танд байхыг тэр плитатай хэсэг шийддэг учраас. Тэр хэсгийн плита үргэлж цэвэрхэн байвал үргэлж сайн сайхан энерги танд орж байх нь байна.
Хөргөгчид хүнсээ цэгцтэй сайхан байрлуулах хэрэгтэй. Хөргөгчийн хаалган дээр төрөл бүрийн олон соронз хадах нь тийм муу нөлөөтэй биш ч гэсэн түүнийг тэгш хэмээр цэцтэй наалдуулах ёстой гэдгийг сайн ойлгож аваарай. Гал тогооны гэрэл мөн тод бөгөөд шар тусгалтай байх. Энэ нь гэр бүлийн гишүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.
Хамгийн их анхаарах зүйл бол гал тогооны ширээ бөгөөд, ширээний тавцан зузаан байж болохгүй. Аль болох гоё нэмгэн, хөнгөн, нарийхан хөлтэй байх нь айл гэрийн санхүү, гэр бүлийн харилцаа өөдрөг сайхан байхад тусална. Мэдээж гал тогооны өрөөндөө хамгийн сайныг нь, хамгийн шинийг нь л хэрэглэж байгаарай. Тэр утгаараа хүнсэндээ хэрэглэж байгаа тос нь хамгийн чухал юм. Муухай үнэртэй хямд үнэтэй тос хэрхэвч битгий хэрэглээрэй. Гоё сайхан үнэртэй, үнэтэй, чанартай, хэдэн хэмд халааж шарж болдог тосыг сонгож авах нь их чухал юм. Сайн тос хэрэглэдэг айлын зорьж буй ажил нь дандаа бүтэмжтэй сайхан байдаг. Гал тогооны өрөөний хогийн шүүр, хогийн саваа ил бүү байрлуулаарай.
Энэ нь таны хоол хүнс, амжилтыг шүүрдээд явж байгаатай яг ижилхэн. Иймд далд, шүүгээн дотор байрлуулах нь тохиромжтой.
Баярлалаа.
Шинэ мэдээ