Зарим хүний ажил бүр нэг цаанаасаа бүтдэггүй, яг гоё болж байгаад л больчихдог нэг төрлийн тийм сонин байдаг. Зарим хүмүүсийн ажил нь хийж эхлээгүй байхад л бүтээд бүх юм нь цаанаасаа л болоод явчихдаг.
Та нар нэг зүйлийг анзаардаг уу? Хүүхдийн даахь үргээх, хүүхдийн тоглоом авах, хүүхдийн сургууль хөөцөлдөх гээд хүүхдийн юм цаанаасаа бүтэмжтэй байдаг. Яг нас биед хүрээд ирэхээр л ямар нэгэн хөөцөлдөж буй зүйлд нь саад тотгор учраад эхэлдэг. Шалтгаан нь юу вэ? Өөдрөг байдал. Хүүхдүүд их өөдрөг байдаг. Нэг чихэр идчих юмсан. Аав ээж нь хайрлана. Ээждээ, аавдаа эрхэлнэ. Бүх зүйл нь тодорхой байдаг. Дандаа өөдрөг. Тоглох, өөрийгөө хайрлах, зугаацуулах гээд л бүх зүйл дээр тэд өөдрөг байж чаддаг учраас хүүхдийн юм их сайхнаар бүтээд байдаг.
Насан өөд болсон хүний ажил явдал сайхан болж өнгөрлөө гэж бид ярьдаг. Мөн л ялгаагүй, энэхэн тивийн зовлонгоос ангижирч тэнгэрт дэвшин зовлон нь дуусаж байгаа учраас ажил нь бүтэмжтэй байгаа юм.
За тэгэхээр юу гэсэн үг вэ? Бүх зүйлд ӨӨДРӨГ БАЙГААРАЙ! гэсэн үг юм шүүдээ. Хүнд чинь бодох зүйл болон бодохгүй зүйл гэж байна. Хэрэгтэй, хэрэггүй зүйл битгий бодож байгаарай. Сайхнаар, өөдрөгөөр, гоёор төсөөлж урам зоригтойгоор урагшлах хэрэгтэй. Таны өөдрөг бус байдал нь буцаад олон зүйлд сөргөөр нөлөөлж, муухай болгож булингартуулж байдаг юм шүүдээ.
Бүх зүйл нь үргэлж аз жаргалтай сайхан байх болно. Тиймээс өөдрөг байгаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ