Айл гэр болгон хөрөө эсвэл зарааны үс өлгсөн байх нь элбэг.
Хөрөө нь эзэнгүй байгаа болон аян дайн эсвэл адуундаа яваад эзгүй байгаа эр хүний орыг хоосон хонуулахгүй гэж ямар нэгэн зэвсэг тавьж хонуулдаг ёс заншлаас үүдэлтэй юм. Ерөнхийдөө бол муу муухайг гэр орон руу оруулахгүй гэсэн санаа юм. Харин зарааны үс нь хар цагаан хэл амнаас сайн хамгаалдаг учир гэртээ өлгөдөг.
Эдгээрээс гадна гэртээ хиймэл чинжүү өлгөх нь хамгийн сайн байдаг. Хар цагаан хэл ам, муу муухай зүйлээс хамгаалдаг байна. Солонгос, Тайланд болон Макаод их өргөн хэрэглэдэг арга юм. Мөн морины тах өлгөх аваас төсөөлшгүй их амжилтыг дагуулж байдаг байх нь ээ.
Баярлалаа.
Шинэ мэдээ