1. Уурлаж болдоггүй. Зуны улирал нь модон махбодоос гал, галаас шороон махбодруу шилжсэн саруудад явагддаг. Уур уцаар нь өөрөө гал махбодтой, маш их хүч чадал агуулдаг. Хүч чадлаа зөв хуваарилаагүйн улмаас уурандаа хүмүүс элдэв тэнэг зүйлийг хийдэг.
Иймд уур хэдий хүчтэй ч нөгөө талаараа таны өөртөө итгэх итгэл, урам зориг, хайр, мөн тогтмол олдог орлого ашиг чинь үгүй болно. Та нар хараад байгаарай. Маш их ажилтай, маш их хичээгээд байдаг хэрнээ юм болгон дээр сэтгэл дундуур махлаг, ууртай хүмүүс улам ихсээд байгаа биз. Зуны цагт уурлах нь энгийн бусад гурван улиралд уурласнаас хүнийг улам илүү их ядрааж, дээрх шинж тэмдгүүдийг улам их нэмэгдүүлдэг юм шүү.
Тиймээс царайлагуудаа! Болж өгвөл инээ, баяс, хөгжилд, шоуд, наргиж цэнгэ, ажлаа хийхдээ ч баярлаж хий, хайрла, дурла, шохоорх гоё юм хий.
2. Уучилж өршөө. Бүх хүмүүсийг.
Муу зүйл хийснийг, хов базаад байгааг, таныг орхиод явсныг, тэнэг зүйл хийгээд байгаа хүмүүсийг. Сэтгэлээ чөлөөлөхөд зун их таарсан улирал. Зун цагт сэтгэлээ чөлөөлж бүгдийг өршөөж, бүгдийг нь уучилж чадах юм бол амьдрал өөрчлөгдөж, бүх зүйл сайхан болж, таны аялал, таны амьдралд зогсонги байдалд орсон бүхэн урагшлах болно оо.
Иймд яаж ийж байгаад сэтгэлээ чөлөөлөөд гоё болгоорой.
Таньд амжилт хүсье!
Шинэ мэдээ