Замбараагүй энергийн урсгал

Яагаад аливаа зүйл цэвэрхэн байх ёстой юм бэ? Жишээлбэл: Бохир аяга таваг хонуулж болохгүй л гэх юм. Хогоо шүүрдэж, шалаа угааж байх ёстой гэх юм. Яагаад тэгэх ёстой вэ?

Яагаад гэхээр бидний нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй зүйл буюу энергийн урсгал гэж байдаг. Энергийн урсгал нь аль зүгт оршиж, аль зүгт байгаагаас хамаарч шинж чанар буюу тухайн энергийн махбод тодорхойлогдож байдаг. Тэр утгаараа энерги болгон өөр урсгалтай гэсэн үг л дээ.

Бөглөрсөн хоолойгоор ямар нэгэн зүйл урсах боломжгүйтэй адилхан, бохирдсон буюу урсах боломжгүй замбараагүй энерги гэж байдаг. Бид гэртээ, албан тасалгаандаа, ер нь байгаа орчиндоо энэ энергийн бохирдол буюу замбараагүй урсгалаас хамгаалж, хоол боловсруулах эрхтэн шиг бодисын солилцоо явагдаж байх ёстой гэдэг шиг энергийн урсгал чөлөөтэй явагдаж байх ёстой гэсэн үг. Жишээ нь: Аяга таваг буюу хоол унд идэж цай уудаг зүйл бол хүний амны хишиг буюу ажил төрөл, ажлын амжилт гээд олон зүйлийг хамгаалж цэнэглэж байдаг зүйл юм.

Гэтэл бохирдсон аяга таваг нь тухайн хүнийг эерэг энергиэр цэнэглэх чанараа алдаж, хүн аяга тавагнаасаа өөрийнхөө энергийг цэнэглэж чадахгүй болно гэсэн үг.

Дээр үед аягаа угаахгүй хонохоор яр гарах, халдварт өвчин үүсэх, адуу малаа алдах гэх мэт азгүйдэл дагуулдаг байсан учраас Монголчууд цээрлэх ёсондоо тусгаж цээрлэдэг байж. Мэдээж бас эрүүл ахуйтай холбоотой шүү дээ. Ийм л зүйл юм.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал