Бидний хамгийн их анхаарах зүйл бол унтлагын өрөө. Бид нар өөрсдийгөө гар утас гэж бодвол унтлагын өрөө бол бидний цэнэглэгч юм. Ковидын дараах хүндрэлээс болоод хүмүүс их зүрхний асуудалтай, хийтэй, бас шөнийн нойр их муутай болсон. Бид нойр муудахаар хэзээ ч мэргэжлийн эмчид ханддаггүй.
Шөнийн нойр нь хүнийг эрүүл саруул байлгах, шинэ эрч хүчээр дүүрэн байлгах, мөн амьдралынхаа хамгийн зөв шийдвэрийг гаргахад нөлөөлдөг их чухал хүчин зүйл гэдгийг мэддэггүй. Шөнийн гүн нойрыг ямар ч өдрийн нойр нөхөж чадахгүй. Фэнг Шүйд шөнийн нойроо хангалттай авч чадахгүй бол хэзээ ч энергийн таатай зөв урсгал биед цогцолж бүрдэхгүй гэж үздэг бөгөөд хэл аманд өртөх, бусад хүмүүст амархан олзлогдох, амьдралын буруу шийдвэрүүд, бусдад хууртагдах энергийг хүртэл идэвхжүүлнэ гэж үздэг.
Баярлалаа.
Шинэ мэдээ