Хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг зүйл бол тухайн хүний хийж байгаа зүйлийн хандлага болон үйлийн үр байдаг. Дараах зүйлийг уншаарай. Тэгээд бодолтой байгаарай гэж хэлмээр байна.
Цөөн хүн амтай жижиг хот байдаг байлаа. Тэр хот өдөр тутмын сонин, өдөр тутмын радио болон телевизтэй. Тэнд нэг хүүхэн ажилладаг. Ямар ажил хийдэг гэхээр сонин болон радиод эмгэнэлийн мэдээ бэлтгэж өгдөг байв. Өдөр бүр л тэр ингэж нас барлаа. Түүний гэр бүл төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье! гэж бичиж зарладаг байж. Хотынхон ч үүнд дасаж тухайн цаг мөчид бөөнөөрөө залбирцгаах болж.
Сэтгүүлч хүүхэн найз залуутай болоод хуримаа хийж ажлаасаа 14 хоногийн чөлөө авав. Гэтэл тэр хотод гайхамшиг тохиолдов. 14 хоногт хэн ч нас барсангүй. Би юу гэх гээд байна вэ гэхээр та ямар нэгэн зүйлд зориулж юм бэлтгэдэг бол тэрэнтэйгээ заавал нүүр тулах л болно. Ирээдүйн гэр бүлийнхээ эрүүл мэндэд зориулж мөнгө хуримтлуулдаг бол ирээдүйд өвдөнө л гэсэн үг. Түүний оронд өтөлсөн хойноо дэлхийн тойрон аялах болон ямар нэгэн мөрөөдөлдөө зориулж хөрөнгө мөнгө хуримтлуулж болох юм. Аливаа зүйлд бэлтгэлтэй байж хуримтлал үүсгэхэд учир утгатай байдаг.
Баярлалаа.
Шинэ мэдээ