Устгагч махбодтой тоглоом

Айл гэр болгонд л чихмэл тоглоом байдаг. Нэг бодлын хүүхдийн өрөөний чимэглэл. Бас тэмдэглэлт баярын өдрүүдээр дотнын хүмүүс бэлэглэсэн ч байдаг. Мөн зарим айлд нэг ханаар нь дүүрэн бүр хобби болгож цуглуулдаг хүмүүс ч их байдаг.

Чихмэл тоглоом хэтэрхий их байх нь хүүхдэд сөрөг муу нөлөөтэй. Чихмэл тоглоом нь тийм ч тааламжтай үйлдвэрээс ирдэггүй. Олон хүмүүсийн нойр хоол, асуудалтай гэр бүлийн ааш араншинтай хүмүүс оёж үйлдвэрлэдэг. Нүдэнд их учир байдаг. Чихмэл тоглоом нь шороон махбодоор баялаг тул айл гэрт хэтэрхий их байснаар дотор эрхтэн өвчлүүлэх цаашлаад ажил төрөл карьерт муугаар нөлөөлдөг.

Чихмэл тоглоом айл гэрт огт байж болохгүй гэсэн үг биш. Таарсан, зохисон, цөөн тоогоор байж болно гэж хэлэх гээд байгаа юм. Чихмэл тоглоомоор их тоглодог хүүхэд амархан цочиж уйлдаг, аймхай ичимхий болдог. Иймд байнга чихмэл тоглоомыг нь байрнаас нь хөдөлгөж угааж цэвэрлэж байгаарай.

Хүүхдэд хамгийн ээлтэй тоглоом нь:

1. Ясан тоглоом.

2. Модон тоглоом багтана.

Шагай бол жинхэнэ утгаараа эрүүл тоглоом. Ямар ч хүүхэд ясан болон сэтгэхүй хөгжүүлдэг модон тоглоомуудтай байх нь илүү зохимжтой. Хуванцар болон чихмэл тоглоом нь цөөн тоогоор байж болно. Мөн устгагч махбодтой тоглоом өөрт нь байх нь хөнгөн өвдөлтийн гол шалтгаан болдог.

Өөх ихдэхээр таргалдаг. Архи ихдэхээр өвчлүүлдэг. Тоглоом нь ихдэхээр сөрөг муу нөлөөтэй, өвдүүлдэг байх нь. Учир нь бүх зүйл өөр өөрийн махбодтой. Бүгдийг нь тааруулж сайхан хэрэглэвэл хор биш эм болно. Үүнтэй л ижилхэн.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал