Хүчирхэг эмэгтэйг илтгэх дадал зуршил

Хүчтэй эмэгтэйн 6 дадал зуршил.

1. Хүчтэй эмэгтэй аливаа ямар нэгэн зүйлийг хийхдээ бүх хүч сэтгэлээ зориулдаг. Тухайн зүйл нь түүнд таалагдахгүй байсан ч хийдэг. Ямар нэгэн тайлбар тавьдаггүй, гомдол мэдүүлдэггүй.

2. Хэзээ ч бууж өгдөггүй. Яг өөрийн хүсэж буй зүйлийнхээ араас явдаг. Хүссэн зүйлээ авах зам хэдий хэцүү байсан ч хүслээ орхидоггүй. Жишээ нь: Эмэгтэй хүн урлагийн хүн болохыг хүслээ гэж бодъё. Тэгвэл тухайн эмэгтэй хүн бол замд нь тааралдах олон саад бэрхшээлийг үл хайхран хүслийнхээ төлөө зүтгэдэг. Хэзээ ч сөрөг зүйлд автдаггүй. Түүний хүсэл мөрөөдлийг унтраах хэн нэгэн түүнийг зорилгоос нь гажуудуулах үйлдлийг тэр зөвшөөрдөггүй. “ Би чадахгүй” гэсэн үгийг хэлдэггүй.

3. Өөрийн бодлоо хэлэхээсээ айдаггүй. Ажлын газар, эсвэл хамт олон дотор нь хэдий өөрөөс нь илүү сайн мэдлэгтэй, мэргэжилтэй хүн байсан ч аливаа нэг асуудлыг шийдэхэд өөрийн бодлоо хэлэхээсээ айдаггүй. Түүний ярих, хэлэх үгс хүмүүст ямар санагдах нь түүнд огт хамаагүй байдаг. Ганцхан хүчтэй эмэгтэй хүн л өөрийн бодлоо итгэлтэйгээр хэлж чаддаг.

4. Өөрийгөө болон бусдыг хүндэлдэг. Хүчтэй эмэгтэйчүүд хүнийг хүндэтгэснээр өөрийгөө хүндлүүлнэ гэдгээ сайн мэддэг. Тэд хүний сонгосон сонголтыг хүндэтгэдэг ба өөрөөс нь өөр шийдвэр гаргасан, өөрөөс нь зөрсөн хүний шийдвэрийг хүртэл хүндэтгэх ёстойгоо мэддэг. Ухаалаг хүмүүс юм.

5. Өөрийн итгэл үнэмшилдээ бат итгэлтэй байдаг.  Өөрийгөө болон бусдыг урамшуулдаг. Бусдыг урамшуулах чадвартай байх нь чадварлаг эмэгтэй хүний гол шинж. Мөн хүчтэй эмэгтэй хүн хэзээ ч бусдын сөрөг явуулгад автаж эрч хүч, урам зоригоо алддаггүй.

6. Тэр өөрийн чадвар, авьяасаа бусадтай хуваалцдаг. Чадвартай эмэгтэй хүн  өөрийн чадвараа бусдаас нуудаггүй. Учир нь өөрийн чадвартаа итгэдэг байна.

Баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал