Гацуур мод гэдэг нь өөрөө сүлд мод буюу тахилын мод гэж үзнэ. Энэ нь ирэх жил хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалдаг, айл гэрийг нэгэн сарын турш аз жаргал, баяр хөөр, ирээдүйгээ өөдрөгөөр харах итгэл найдвар бэлэглэдэг. Иймээс хэчнээн европоос орж ирсэн соёл ч гэсэн манай Монголчууд гацуур засаад 120 жил болсон байна. Энэ жил гацууртаа бор өнгөтэй тоглоом өлгөөрэй. Бүдэг, тод, гялалзсан бор байж болно. Сүлд мод нь айл гэрийн хүслийг илэрхийлсэн тахилын мод гэж үздэг бөгөөд мөнх ногоон гацуураар тахил өргөж байна гэж ойлгоорой. Тэгээд шороог буюу ажил төрөл нь бүтэмжтэй сайхан байгаарай хэмээн төлөөлүүлж бор тоглоом өлгөх.
Гацуур модыг гэрийнхээ баруун өмнө болон зүүн хойд зүгээс бусад зүгт засаарай.
Шинэ мэдээ