Та бүхнээс нэг зүйл асуумаар байна. Яаж хаан хүнийг ширээнээс нь буулгадаг вэ? Энэ асуултад хариулсан түүхийн олон зүйл байдгийн нэг. Жишээ нь: Шинэ дээл, хувцас, болон хөөргөний даалин, ямар нэгэн оёж хатгасан зүйл бэлэн болгож өгдөг байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн зүйлийг оёж байгаа хүний үйлэнд бүх ур нь шингэж тухайн үед бодож байсан бүх зүйлийн энерги тухайн зүйлд шингэж, эзэндээ нөлөөлөл үзүүлдэг.
Сүүлийн үед хүмүүс хатгамал, наамал зүйл сонирхож хийх болсон. Жишээ: Нэг хүүхэн "Хорооллын лангуун дээр хувцас зардаг. Үйлчлүүлэгч тэр болгон их биш учир чөлөөт цагаараа мөнгөний модоо оёдог. За оёж байтал зээл авсан хүн нь утасдана. Нөхөр нь нь халамцуу ирж дарамтална. Энэ бүхэнд бүсгүй бухимдана. Гэрт нь усан онгоц, бас сарнай гэх мэт иймэрхүү 3-4 зураг байдаг. Тухайн зургийг оёж байхад иймэрхүү амьдралын аахар асуудлууд их болдог байж.
Тэгэхээр та нар маань оёсон зургаараа дамжуулж хүссэн зүйлдээ хүрч болох нь байна. Уурлахгүй, бухимдахгүй, ирээдүйн амьдралынхаа талаар сайн сайхан зүйл бодож төлөвлөж оёх нь тухайн зурганд шингэж сайн сайхан зүйл ирэх нь гарцаагүй.
Та оёхоор шийдсэн зүйлийнхээ утгыг мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь: Түгээмэл байдаг мөнгөний мод, цээнийн болон сарнай цэцэг. Эдгээр нь мөнгө болон хайр дурлалыг илэрхийлдэг.
Зааны зураг нь гэр бүлийн бат бөх байдал. Бүргэд болон шонхор нь огцом уналт санхүүгийн эрсдэлээс сэргийлдэг. Үр хүүхэдгүй юм уу эрэгтэй хүүхэд хүсэж буй хүмүүс 100 хүүхдийн зураг ч оёсон болно. Мөн өөрийн хүсэж буй байшин барилга, мөрөөдлийн очиж үзэхийг хүсдэг газар гэх мэт зүйлүүдээ оёж зурж болох юм.
Гагцхүү сэтгэлээ бэлэн байлгаж муу муухай зүйл бодохгүй урлаарай. Үйлэнд нь амжилт хүсэе.
Баярлалаа.
Шинэ мэдээ