Та цүнхээ аль талдаа үүрдэг вэ?

Цүнх үүрэхдээ бид нар эвтэйхэн байгаа мөрөндөө үүрдэг. Гэхдээ эмэгтэйчүүд цүнхээ үүрэхдээ зүүн мөрөндөө, эрэгтэйчүүд нь баруун талдаа үүрч байгаарай. Мөн эмэгтэй хүнийг хамгаалдаг хамгийн чухал зүйл бол цүнх бөгөөд цүнхээ зүүн талдаа үүрч эсвэл зүүн гараараа барьж явснаар өөрийгөө хамгаалж байдаг. Эмэгтэй, эрэгтэй хүний мөрөн дээр гал махбод оршдог гэсэн үг юм.

Эрэгтэй нь улаан гал буюу гэр бүлийн амар амгалан тайван байдал, өөртөө итгэлтэй байдал, урам зоригийг түгээхийн тулд баруун мөрөн дээрээ цүнхээ үүрээрэй.

Харин эмэгтэй нь зүүн мөр буюу цэнхэр гал гэж үздэг бөгөөд санхүү, хөрөнгө мөнгө, эрүүл мэнд, боловсрол гэх мэт махбодуудыг өсөж хөгжихийн тулд зүүн мөрөн дээрээ үүрдэг юм. 

Цүнхний ерөнхий утга бол аливаа зүйлийг агуулж зөөвөрлөж авч явахад зориулсан эд. Фэнг Шүйд цүнх нь эзнээ хамгаалах үүргийг гүйцэтгэдэг гэж үздэг. Гарт ойрхон гээд баруун талдаа цүнхээ үүрдэг эмэгтэйчүүд ямар нэгэн зүйлд дутмаг бөгөөд азгүй байх нь элбэг байдаг болохоор зөв үүрч өөрийгөө хамгаалаарай. 

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал