FOMA МЭДЭЭ

Хүн бүрт боломж бий

2022-09-16

Жаахан хичээгээд аливаа хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж чадвал үнэгүй жолоонд сууж, үнэгүй машинтай болж, хөгшин хүнээс залуу сэтгэлгээ рүү шилжиж яаж өөрчлөгдөж болдог тухайг энэ жишээнээс харж болно.

Хүн бүрт боломж бий.

4 хүүхэдтэй сайхан айл амьдардаг байлаа. Хэнээс ч дутахааргүй элбэг хангалуун сайхан амьдрал. Аз жаргал буцална. Тухайн үедээ маш том пүүс байгуулсан. Тэр пүүс нь Монголдоо ганцхан байсан учир улсын ихэнх том аж үйлдвэр барих болон том том гагнуурын тендерийг авдаг байсан байна. Хоёр том арслантай авдартай. Дүүрэн мөнгө чихээстэй. Хүүхдүүд нь хичээлдээ явахдаа хоёр боодол хорин төгрөг аваад гарахад мэдэхээргүй элбэг амьдрал. Амьдрал төмөр нүүрээ үзүүлж нөхөр нь бор дарсанд дурлах болов. Ааш араншин нь өөрчлөгдөж, байгаа бүх зүйлсээ, ажлаа алдаж эхлэв. Эцэст нь 4 жилийн дотор уруудах графикаар амьдарч амьдрал нь орвонгоороо эргэжээ. Эрээнээс спирт зөөх, жижигхэн хүнсний мухлаг гээд бүсгүйд хийх ажил мундахгүй. Ядаж байхад хүүхдүүд нь дээд сургуульд орох болж чадах чинээгээрээ л тэдэндээ бүх зүйлээ зориулна. Нөхөр нь Улаанбаатар явж улам дордож архинд ороход эцэст нь хэн хэн нь ярилцаж үзээд салахаар шийдэв... Эр өсөж эсгий сунахтай адил хүүхдүүд нь сургуулиа төгсөж гар нь ганзганд, хөл нь дөрөөнд хүрлээ. Хоёр хүүгийн нэг нь банкны захирал болж нөгөөх нь том группийн гүйцэтгэх захирлын албан тушаал хашна. Бүсгүй бодно:

- Хүүхдүүд минь одоо л том боллоо. Би ч нас 50 дээр гараад эхэллээ гэж...Гэхдээ өөрийн гэсэн орон гэргүй түрээсийн орон сууцанд амьдарна. Хүүхдүүд нь дэргэдээ авч хамт байя гэж хичнээн гуйсан ч аль алинаас нь татгалзаж:

- Ээж нь өөрийнхөө замналаар л явна. Миний хүүхдүүд өөрсдөө амьдралаа өөд нь татахаа бод хэмээнэ. Бүх хүүхдүүд нь орон сууцанд орлоо. Ач зээ нараа харж, хүүхдүүдийнхээрээ хааяа хононо.

- Би ч хөгширчээ... 50 гарчихлаа. Тэтгэврээ тогтоолгочихсон. Одоо бага ч гэсэн амарч байх хэрэгтэй. Ойрд зүрх өвдөөд болохгүй юм. Манайхны зүрх их муу учир, өндөр насалж юу шалих ажээ хэмээн бодно. Энэ үед бараг л хог дээр гарч архинд орсон байсан хуучин нөхөр нь ухаарч, нэг ч дусал архи амсахаа больж, өөрөө хөдөлмөр эрхэлж амьдралаа болгоод явахтайгаа болов. Харин хэцүү үед орхиод явсан түүнтэй буцаж нийлэх ямар ч сонирхол үл төрнө. Цаанаасаа л гомдож, үзэн ядна. Хөгшин эмгэн гэж бодох болсон эмэгтэй нэг удаа танилынхаа гэрт зочлов. Гэтэл үнэн жавхаалаг нэг авгай цаашаа харж шал угаана. Өөрийнх нь үеийнх болов уу гэмээр. Найз нь угтан авч дайлж хэсэг юм ярьж хөөрөлдөж суулаа. Тэгсэн цаашаа харж шал угааж байсан авгай нь найзынх нь ээж бөгөөд 77 настай хүн байх нь тэр.

- За сайн байна уу та.

- Сайн сайн. Эгч нь сая үсэндээ хими хийлгээд. Орой төмөр замын ордон дээр нийтийн бүжигтэй. Энэ хардаа хө би хөлийнхөө булчин дээр жижигхэн ууттай элс боочихсон. Хөгширсөн чинь хөл жаахан майга харагдаад болдоггүй ээ. Өөрөөс нь даруй олон арван насаар эгч энэ хүнд хөлийнх нь майга асуудал болж, өөртөө анхаарал тавьж байгаа нь тун сонин санагдаж байлаа. Хонх дугарлаа. Тэгсэн найзынх нь хадам ээж хэмээн бас нэгэн настай хүн орж ирлээ. Энэ жил 88 настай юм. Орж ирэнгүүтээ л ээжтэй нь хууч хөөрч

- Баясгалан давхраа оёулсан гэнэ. Дээр нь хүнээр нэг ч түшүүлэхгүй хэр нь маш хурдтай алхаж гишгэж хөнгөн харагдаж байв. Хөгшин эмэгтэй залуу насандаа уран нугараач байсан бөгөөд одоо ч гэсэн 40 мянгатын өндөр цонхны тавцан дээр сандал тавьж гараад хөшгөө татдаг тухай ярив. Саяхан л өөрийгөө хөгшин, хүүхдүүдийнхээ төлөө би олон зүйл хийсэн. Одоо болоо гэж бодож байсан эмэгтэй маань найзынхаа гэрээс их зүйлийг ойлгоод гарсан байв. Гадаа гарсан хойноо ч гэсэн бодсоор л байлаа. Би хүүхдүүд, хүүхдүүд гэж яваад одоо болоо, үүргээ гүйцэтгэсэн гэж бодсон. Гэтэл би өөрөө өөрийгөө мартсан байжээ гэж бодлоо. Тэгээд энэ бүх байдлаа өөрчилнө гэж хатуу шийдсэн байж. Маргаашаас нь эмнэлэгт хэвтлээ. Шинжилгээ өглөө. Зүрх, уушги ер нь бүх эрхтэн нь давгүй гарав. Сайхан эмчлүүлж гараад ажилдаа ханцуй шамлан зүтгэв.

Ингээд 8 сарын дараа байрны урьдчилгаатай болов. Шинэ баригдсан хотхонд 38м/кв шинэ орон сууц банкны лизингээр авав. Бөөн баяр. Өөрөө хүссэнээрээ тохижуулж, гэртээ хүссэн зүйлсээ худалдаж авав. Өөрөөрөө бахархаж байлаа. Байрны зээл 20 жил гэтэл өөрөө 50 нэлээд дээр гарсан учир банк итгэхгүй байсан учир хамтран зээлдэгчээрээ хүүгээ сонгож байрны зээлд хамрагджээ. Энэ үед хүүхдүүдээсээ тусламж ер авахгүй гэж зөрүүдэлсээр л... Хамгийн гайхалтай нь эмэгтэй 3 жил ажиллаж үлдсэн 38 сая төгрөгийн зээлээ 3-хан жилийн дотор үндсэн төлөлтүүдээс нь хасуулсаар байгаад төлж дуусгав. Миний насны хүмүүс будилаад осол их гаргадаг гэж уншиж байсан боловч өөрийгөө хүчлэн байж жолооны курст суулаа. Оросын холбооны улсад боловсрол эзэмшсэн нь хэрэг болж жолооны шалгалтаа ч ядах юмгүй давав. Тухайн үед жолооны курсийн төлбөр 180,000₮. Гэтэл эмэгтэй хэдэн шалгалтдаа бэлдэж ороогүй хүүхдүүдэд туслахад өнөөдүүл нь баярлаж мөнгө өгсөн байна. Үзтэл 180,000₮ гар дээр нь байж байх нь тэр. Гар хөдөлбөл ам тостоно гэж энэ дээ. Ингээд үнэ төлбөргүй жолооны үнэмлэхтэй боллоо. За машин авна гэж мөн л хатуу шийдэв. Гэтэл танил найз нь Японоос орж ирсэн үнээр нь машин өгнө гэж амлав. Тухайн үед байр аваад тохижилт гээд гар дээр нь бэлэн мөнгө байсангүй. Гэтэл тухайн үеийн ханшаар 12 сая гэж байсан машиныг найз нь хүүхэд байхдаа хуулуулж, дээд сургуульд бэлдэж байсан ачийг нь бодож 7,9 саяар яг орж ирсэн үнээр нь өгнө гэж амлав. Ингээд машинаа эмэгтэй банканд очиж 12 саяар үнэлүүлж 4,1 сая төгрөг өгсөн болгож найзтайгаа тохиролцож гар дээрээ нэг ч төгрөггүй байсан хэр нь машин авч чадав. Банк ч хохироогүй, найз нь ч хохироогүй, өөрөө ч хохироогүй. Ингээд сайхан машинтай боллоо. Одоо ч тэр эмэгтэй улам гялалзсаар л байгаа. Одоо юу хийж байгаа вэ? гэж үү? Ус буцалгагчийн үйлдвэр нээхээр зэхэж байгаа. Үйлдвэр Монголд оруулж ирээд Монголчуудыгаа найдвартай ус буцалгагчаар хангахаар ажиллаж байгаа. Бараг л бүтэж байгаа гэнэ лээ. 

Баярлалаа.

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал