Зарим айлыг харж байхад хадгалж цуглуулсан юм нь хэт элбэг болсон байдаг. Жишээ нь: Хоёр өрөө хуучны байранд ороход ан сонирхдог гээд хэтэрхий их загасны толгой ангийн хэрэгсэл байсан. Нэг айлд ороход заан цуглуулдаг гээд өөрсдөө байх орон зайгаас ч илүү их олон заантай байв. Юум цуглуулах нь буруу гэж байгаа юм биш. Хэмжээ, байх ёстой орон зайнаасаа илүү байх нь айлын бүх зүйлийг гацаадаг. Хөгжил, хөрөнгө, эрүүл мэнд гээд л хэцүү байдалд оруулдаг. Иймээс хэмжээнээс нь бүү их болго. Байх ёстой зүйлд нь байлгаж, бусдад танилцуулж хоббигоо үргэлж хуваалцаж байгаарай.
Шинэ мэдээ