Фэнг шүйд бие засах өрөөний муухай үнэр нь азгүй, амжилтгүй, золгүй явдлыг дууддаг гэж үздэг. Тиймээс бохирын хоолой болон жорлонгоос гарч байгаа эвгүй үнэрийг хамгийн түрүүнд дарах хэрэгтэй. Одоо цагт мэдээж жорлонгүй айл гэж байхгүй. Тиймээс аль болох жорлонгийн өрөөний хаалгыг үргэлж хаалттай байлгаж, суултуурынхаа тагийг таглаж байх нь маш сайн.
Ариун цэврийн өрөөний ашигтай зүг гэж байхгүй учир байгаа газарт нь засаж явах хэрэгтэй.
Танай гэрийн ариун цэврийн өрөө:
Зүүн зүгтээ байрласан бол: Гэр бүлийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.
Зүүн өмнө зүгт байрласан бол: Гэр бүлийн санхүүгийн хувьд хүндрэл үүсдэг.
Зүүн хойд зүгт байрласан бол: Хүүхдүүдийн сурлагын чанарт маш муугаар нөлөөлнө.
Баруун зүгт байрласан бол: Гэр бүлийн харилцаанд хүндрэл үүсэж. Мөн гэр бүлийн салалтын энергийг дэмждэг.
Баруун өмнө зүгт байрласан бол: Гэр бүлийн хайр дурлалд мөн сөргөөр нөлөөлнө.
Баруун хойд зүгт байрласан бол: Гэрийн эрэгтэй хүмүүсийн ажил төрөлд муугаар нөлөөлнө.
Хойд зүгт бол: Гэрийн ажил төрөл, карьерт муугаар нөлөөлөх болно.
Урд зүгт бол: Гэр бүлийн нэр хүнд найз нөхөд хамаатан садны дунд унах, үл ойлголцлын энергийг үүсэгдэг байна.
Гэрийн төвдөө бол аливаа зүйл жигд биш байна. Мөнгөтэй ч юм шиг, мөнгөгүй ч юм шиг. Хайртай ч юм шиг хайргүй ч юм шиг...
Мэдээж бүх зүйл ертөнцийн зүгээр.
Баярлалаа.
Шинэ мэдээ