Манайх шинэ байранд нүүж ирээд удаагүй. Гэтэл манай дээд айл, хажуу айл маш их хэрүүлтэй байдаг. Тэр хэрүүлийн энерги нь манай гэрт нөлөөлөх болов уу? гэж асуудаг. Мэдээж нөлөөлнө. Гэхдээ тийм их биш.
Энэ муу энергийн нөлөөллөөс яаж гэрээ хамгаалах вэ? гэвэл яг тэр хэрэлдэж байгаа талд нь сарьсан багваахайны зураг наагаарай. Жижиг том нь хамаагүй.
Хамгийн гол нь хар өнгийн сарьсан багваахайны зураг өлгөөрэй. Дээд айл нь маргалддаг бол хананыхаа яг таазны залгаа хэсэгт наагаарай. Хажуу айл нь маргалддаг бол яг хажуу айлынхаа залгаа ханан дээрээ наана гэсэн үг юм. Зургийн хэмжээ нь тийм ч чухал биш. Олон ч байж болно. Нэг ширхэг ч байж болно.
Гол нь шийдэл нь гэрийнх нь бас засвартай таарсан байвал гоё харагдана шүү дээ тээ?
Баярлалаа.
Шинэ мэдээ