Гэрийн энерги болон өөрийнхөө энергийг хэрхэн цэвэрлэх вэ? Гэрийн энергийг хамгийн амархан гарын доорх материалаар цэвэрлэх.
Гэрийн энергийг ус болон галаар цэвэрлэж болдог. Өөрөөр хэлбэл гэрт арга билэг (Инь, Ян) гэсэн хоёр урсгал явж байгаа. Ян энерги нь өглөө, эрэгтэй, гэрэлтэй, халуун, өндөр гэх утгууд хамаарагдана. Инь энергид нь эмэгтэй, хүйтэн, гэрэлгүй гэх Яны эсрэг урсгалууд нь хамаарагдана. Гэр орон болон хувь хүн ямар үед илүү аз жаргалтай байх вэ? гэхээр энерги нь тэнцүү үед. Тиймээс энергийн бохирдлоос гарахын тулд өөрийнхөө энергийг тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Орчин тойрон энергийн бохирдолд орно уу гэхээс хүн энергийн бохирдолд ордоггүй.
Учир нь хүн өөрөө энергийг үүсгэгч учраас. Орон гэрийн энергийг цэвэрлэх олон арга байдгийн хамгийн хялбараас нь дурдвал:
- Та гэрийнхээ бүх буланд ус дусаах хэрэгтэй. Энэ нь булан тохойд байх нуугдсан үхмэл энергийг цэвэрлэдэг.
- Гэрээ тойруулаад лаа бариад яваарай. Ингэхдээ лааны утаа хар болж шаржигнаж дугарсан газар нь зогсож эргээд хэвийн болох үед нь цааш тойрон явах хэрэгтэй. Ингэх нь танай гэрийн хуримтлагдсан бохир энергийг цэвэрлэж өгнө.
Баярлалаа.
Шинэ мэдээ