Тааруу муу өдөр өөртөө хэрэггүй болсон зүйл болон, таагүй зүйлээсээ салахад их сайн байдаг. Муу өдөр муу зүйлээсээ салах нь бүх зүйл сайнаар өөрчлөгддөг. Тэгэхээр өнөөдөр нар жаргасны дараа дараах хоёр зүйлийг гаргаж хаях хэрэгтэй байна.
-
Үсний сэв. Самандаа үлдсэн үсээ жижигхэн цаасанд боогоод хогийн савандаа хаяарай.
-
Хэрэггүй болсон ямар нэгэн сав. Цаасан хайрцаг, хэрэггүй болсон тогоо гэх мэт. Гол нь огт хэрэглэдэггүй хэр нь зай эзлээд байдаг зүйлээ гэрээсээ гаргаж хогийн цэг дээр хаяарай.
Учир нь үсний сэвээ өнөөдөр хаях нь таагүй дурсамж муу муухай мэдээллээс хол байна гэсэн утгатай бол, хоосон хэрэггүй саваа хаях нь шинэ зүйл, шинэ эд хөрөнгө орж ирнэ гэсэн утгыг илэрхийлдэг. Гэрээсээ нэг л хүн төлөөлж гэр бүлийнхээ өмнөөс хаяарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ