Бизнес нь жигдэрч амжаагүй байхад дараагийн ажил руу орох, орлого нь тогтоогүй байхад шинэ зээл авах, ашиг нь гараагүй байхад дахин хөрөнгө оруулах нь мөнгө тогтохгүй байх нэг шалтгаан болдог.
Фэнг Шүйд мөнгөний урсгалыг зөвхөн “орж ирэх”-ээр нь биш, орж ирсэн зүйл хаашаа тарж байгаагаар нь хардаг.
Тиймээс ажлын ширээ болон мөнгө, санхүүгээ төлөвлөдөг хэсэгтээ хэт олон өнгө бүү холь. Ногоон, хүрэн зэрэг тогтуун өнгөнөөс нэгийг нь давамгай байлгаж болно. Мөн гэр, ажлын байрныхаа Зүүн Өмнөд хэсгийг эвдэрхий, хэрэггүй зүйл хадгалдаг газар болгож болохгүй.
Хүнд мөнгө зээлэх, санхүүгээр туслах тал дээр үргэлж бодолтой хандаарай. Сайхан сэтгэлээр хандахаас илүүтэйгээр өөрийгөө эрсдэлд оруулахгүй байхыг тооцоолох хэрэгтэй.
Олон боломж харагдлаа гээд бүгд мөнгө болно гэж бодох хэрэггүй. Заримдаа нэг боломжийг сайтар барьж аваад, ашигтай болгосныхоо дараа дараагийн боломжийг нээх нь илүү зөв байдаг.
Мөнгө олохын зэрэгцээ мөнгөө хэмнэж, зөв зарцуулж сурах нь чухал.
Баярлалаа.
Шинэ мэдээ