Анхааруулж хэлэх 8 зүйл: Анхаарч уншаад, өөртөө болон эргэн тойрондоо сануулаарай!
- Хэтэрхий их боломж, хэтэрхий их давуу тал, хэтэрхий хурдан бүтэх зүйл амласан хүнээс болгоомжил
- Итгэсэн учраас, сайн хүн учраас гэсэн зүйл байхгүй! Дотоодын ч бай, гадаадын ч бай, заавал гэрээ байгуул. Үйл ажиллагаа эхлүүлэхээсээ өмнө асуу, зөвлө, тэгээд гэрээ байгуул. Цэвэр итгэлцэл гэж байхгүй.
- Өндөр зээл авч, өмнө нь хийж байгаагүй зүйлээ санхүүжүүлж болохгүй. Ингэвэл унах магадлал өндөр. Харин таван жилээс дээш хугацаанд хийсэн бизнесээ өргөжүүлэхийн тулд зээл авч болно.
- Гадаад дотоод тээвэртэй холбоотой хууль, дүрэм журам өөрчлөгдөх боломжтой жилүүд.
- Үл хөдлөхийн худалдан авах, зарах шийдвэр гаргахдаа сайтар бод. Бичиг баримтыг сайтар шалга. Давхар шалгуул.
- Бусдыг бүү доромжил.
- Туршлагатай хүнээс илүү бүтээж, хөгжүүлэх чадвартай ажилтанд найд.
- Хурдан баяжуулна гэсэн схемд хөрөнгө оруулж болохгүй. Сүлжээ, крипто гэх мэт.
Жаахан болгоомжтой, ухаантай, мэдрэмжтэй байх нь зүйтэй.
Шинэ мэдээ