Хөдөлмөрийнхөө үнэ цэнийг хамгаал

Ажлын байран дээрээ өөрийн бараа, үйлчилгээний үнэ цэнийг өөрсдөө бүү унагаарай.

Зөвхөн орлого биш, үнэ цэнэ чухал.

Зарим газар үйлчлүүлэгч орж ирэх болгондоо “хямдруулаад өгье”, “энэ удаа үнэгүй хийе”, “дараа тооцъё” гэдэг үгийг хэтэрхий амархан хэлдэг.

Мэдээж байнгын үйлчлүүлэгчээ урамшуулах, бэлэг өгөх, тодорхой үед хямдрал зарлах нь буруу биш.

Харин ямар ч шалтгаангүйгээр байнга үнээ буулгаж, хийсэн ажлаа үнэгүйдүүлээд байвал хүмүүс ч танай хөдөлмөрийг тэр хэмжээгээр үнэлж эхэлдэг.

Фэнг Шүйн амьдралын ухаанд өгөх болон авах зүйлсийн хооронд тэнцвэр байхыг чухалчилдаг.

Тиймээс ажлын байран дээрээ “үнэгүй”, “хамаагүй ээ”, “дараа болъё” зэрэг үгсийг хэтэрхий амархан хэрэглэхээс болгоомжил.

Хийсэн ажилдаа тохирсон үнэлгээгээ хэл. Авсан төлбөртөө тохирсон үйлчилгээг үзүүл.

Орлого гэдэг нь зөвхөн мөнгө орж ирэхийг хэлдэггүй. Өөрийн хөдөлмөрийн үнэ цэнийг хамгаалж чаддаг байх нь мөн адил чухал.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал