Чухал ажилтай өдрийнхөө өглөө цай, кофе уухаасаа өмнө аягаа цэвэр усаар нэг зайлаад хэрэглэж байгаарай. Фэнг Шүйд өглөөг ямар үйлдлээр эхлүүлнэ, тухайн өдрийнхөө үйл хэргийг ч мөн тэр утгаар нээж болно гэж үздэг.
Цайгаа аягалсныхаа дараа шууд уухгүй, аягаа хоёр гараараа бариад дотроо “Амуди ан дү” гэж шивнээрэй.
Үүний утга нь:
“Өнөөдрийн ажил минь бүтэмжтэй,
уулзах хүн минь ивээлтэй,
гаргах шийдвэр минь зөв байг” гэсэн ерөөл юм.
Гол нь цайгаа уухаасаа өмнө аягаа хоёр гараараа барьж, ерөөлөө сэтгэлдээ шивнэн, өдрөө сайхан бодол, өөдрөг итгэлээр эхлүүлээрэй.
Гэрээ хэлцэл хийх, шинэ ажил эхлэх, ярилцлагад орох, шалгалт өгөх, холын замд гарах зэрэг чухал өдөр энэ аргыг хэрэглэж болно.
Өглөөгөө сайхан ерөөлөөр эхлүүлж, ажил үйлсээ бүтэмжтэй байлгаарай.
Баярлалаа.
Шинэ мэдээ