Айл гэрийн хоолны дээж нь аз жаргалын үүдийг нээх үйл бол яах вэ?

Эмэгтэй хүн аяга угаана гэсэн уламжлалт ойлголтоос салах хэрэгтэй. Мөн эрэгтэй хүн хоолны дээж амсана гэх мэт хуучирсан ойлголтоос татгалзах нь зүйтэй. Жишээ нь, айл гэрийн тогоо шанага, аяга шаазан нь буян хишигийн сав бол яах вэ?

Айл гэрийн хоолны дээж нь аз жаргалын үүдийг нээх үйл бол яах вэ? Дан ганц буян хишгээ эмэгтэй хүн манаад, дан ганц аз жаргалын үүд гэрийн эзэн рүү чиглээд байж болохгүй.

Монголчууд эртнээс л эрх тэгш байсан. Нүүдэлчин аж ахуй, уламжлал нь зөвхөн эрэгтэйг дээдлэх биш эрэгтэй эмэгтэй хүн ижил тэнцүү эрхтэй, тиймээс гэрийнхээ энергийг ижил тэнцүү хувааж, арга билгийг хослуулж чадсан тул дэлхийн талыг эзлэхэд хүргэсэн. Ахуй соёл, шашин шүтлэг, уламжлал, хүндэтгэх ёс, байгаль дэлхийтэйгээ бүрэн зохицож оршиж чаддаг байсан.

Тиймээс гэр бүлийн өсөж дэвжих нь хэн нэгнээс биш бүх гишүүдээс шалтгаална. Хохирогчийн, гомдолтой сэтгэлээр аливаа асуудалд хандаж болохгүй. Гомдол, зовлон хэзээ ч дуусдаггүй, харин хүмүүс үүнийг давж туулахын тулд төрдөг.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал