Хөдөлмөрөөс үр дүн үлддэг, нэг ажлаас дараагийн боломж бий болдог.

Гэртээ эсвэл ажил дээрээ нэг ширхэг шинэ харандаа аваарай. Заавал үнэтэй, тусгай харандаа байх шаардлагагүй. Гол нь өмнө нь үзүүрлээгүй шинэ харандааг сонгох.

Орой харандаагаа үзүүрлээд цэвэрхэн цагаан цаасан дээр гурван ширхэг жижиг дээш чиглэсэн сум дараалуулан зурна.

Зурсан цаасаа нугалахгүйгээр гэрийнхээ хоолны ширээн дээр унтахынхаа өмнө тавьж байрлуулна. Харандаагаа цаасныхаа дээр хөндлөн биш, дээш зурсан сумнуудтайгаа ижил чиглэлд тавина. Зүгээр хажуул нь сумныхаа дагуу харандаагаа ширээн дээрээ тавиарай.

Харандаа хэрэглэгдэх тусам богиносдог боловч түүгээр бичсэн, зурсан зүйл нь эсрэгээрээ үлдэж, нэмэгддэг. Тиймээс хийсэн хөдөлмөрөөс үр дүн үлддэгийг, нэг ажлаас дараагийн боломж бий болдгийг төлөөлүүлж байгаа хэрэг.

Харин дээш чиглэсэн гурван сум нь байгаа зүйл зогсонги байх бус ахих, нэмэгдэх, дараагийн шатанд гарах гэсэн утгыг илэрхийлдэг.

Маргааш өглөө нь цаасаа аваад жижиглэн урж хая. Харин харандаагаа хаяхгүй. Тэр өдрөөс эхлээд ажил, хичээл, тэмдэглэлдээ ердийнхөөрөө хэрэглээрэй.

Өнгө болон аль зүгт тавих нь хамаагүй.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал