Муу энергийг цэвэрлэх арга

Унтлагын өрөө бол хүний хамгийн их цагийг өнгөрүүлдэг орон зай учраас орныхоо толгой талд байрлах хажуугийн ширээн дээр шөнө унтахдаа нэг аяга цэвэр ус тавьж хэвшээрэй.

Өдрийн турш хүн янз бүрийн хүмүүстэй уулзаж, олон мэдээлэл сонсож, сайн болон муу сэтгэл хөдлөл хуримтлуулдаг. Фэнг Шүйд ус нь орчны хүнд энергийг өөртөө татаж, шингээдэг гэж үздэг.

Ялангуяа таагүй уулзалт хийсэн, маргалдсан эсвэл сэтгэл тогтворгүй байсан өдрийн орой энэ зан үйлийг хийх нь илүү тохиромжтой.

Тиймээс унтахынхаа өмнө шилэн эсвэл шаазан аяганд цэвэр ус хийж, орны хажуугийн ширээн дээрээ тавиарай. Өглөө сэрсний дараа усыг уухгүйгээр шууд асгаж, аягаа угаагаад орой нь дахин шинэ ус хийж хэвшээрэй.

Байнга хийж болно. Эсвэл тухайн өдөртөө таагүй хүнтэй уулзсан бол усандаа бага зэрэг давс нэмж хийж хонуулж болно.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал