Хэрэв таагүй ааштай, үргэлж гомдоллож, бусдыг буруутгаж ярьдаг, товчхондоо энерги нь таардаггүй хүнтэй өөрийнхөө сайн энергийг хамгаалах, эсвэл удаан хамт байх удаан хамт байсан бол гэртээ эсвэл ажлынхаа өрөөнд орохын өмнө хоёр гараа хооронд нь гурван удаа зөөлөн алгадаад дараа нь хувцсаа нэг удаа мөрнөөсөө доош илээд ор.
Энэ нь өөрт шингэсэн таагүй мэдрэмж, таагүй уур амьсгалыг өөрөөсөө салгаж буй үйлдэл юм. Үүнийг хүчтэй цохих шаардлагагүй, зөөлөн хийхэд л хангалттай.
Фэнг Шүйд хүн бүр өөрийн гэсэн орон зайн нөлөөтэй байдаг бөгөөд удаан хугацаанд сөрөг хандлагатай хүнтэй хамт байх нь сэтгэл санаа, шийдвэр гаргалт хүртэл өөрчлөхөд нөлөөлдөг гэж үздэг. Тиймээс өөрийн орон зайд орохын өмнө ийм жижиг зан үйл хийх нь дотоод тайван байдлаа хамгаалж буйг илэрхийлдэг.
Үүнийг хэн ч анзаарахгүйгээр хэдхэн секундэд хийж болно. Хамгийн гол нь тухайн мөчид “Өөрийн сайн энерги надад үлдэж, бусдын таагүй зүйл надаас салж үлдэг” гэж дотроо бодоорой.
Баярлалаа.
Шинэ мэдээ