Гадаа бүрхэг, хэр нь амралтын өдөр бас цөөхөн тохиолдоно. Үүлийг Фэнг Шүйд бүхнийг үүсгэгч, бүхнийг агуулагч гэж үздэг. Тэр утгаараа үүл нь Фэнг Шүйд онцгой гайхамшигтай байр суурь эзэлнэ. Тиймээс та бүхэн үүлтэй ийм бүрхэг өдөр гэрийнхээ цонхийг сайн угаагаарай.
Дараа нь маш сайхан халуун цай цонхныхоо дэргэд уугаад ажлаа төлөвлөөрэй. Өөрөө шийдэж чадахгүй байгаа, танаас шалтгаалаагүй ч бүтчих юм бол таны ажил өөрчлөгдөх гээд байгаа ажлынхаа талаар сайхан бодоорой.
Ингээд бүрхэг өдөр тунгалаг цонхны наана халуун цай уух нь эргээд таны ажил төрлийг бүтээх шороон махбодыг нөхөж өгөх юм. Үр дүн нь гайхамшигтай байх болно.
Шинэ мэдээ