Гэртээ байгаа нэг ширхэг түлхүүрийн оосор сонгож аваарай. Ямар ч төрлийн түлхүүрийн оосор байж болно. Түлхүүртэй байж болно.
Өдөр тутам хэрэглэдэг гэр, ажил, машины түлхүүрийн оосор аль нь ч байж болно.
Түлхүүрнүүдээ оосроос нь салгахгүй байх нь чухал. Харин түүн дээр өмнө хэрэглэж байгаагүй шинэ түлхүүрийн цагариг нэмж хийгээрэй. Дотор нь түлхүүр хийхгүй, хоосон чигээр нь үлдээгээрэй.
Ингээд түлхүүрээ үүднийхээ дотор талд, түлхүүр тавьдаг эсвэл өлгөдөг газартаа нэг хонуулаарай. Түлхүүр нь хаалттай зүйлийг нээж, хүнийг дараагийн орон зайд оруулдаг зүйл юм. Харин хоосон шинэ цагариг нэмж байгаа нь одоо байгаа боломж дээр дахиад нэг шинэ боломж нэмэгдэх зай үлдээж байгаагийн бэлгэдэл юм. Энэ арвижуулагч нь хийж буй ажилд шинэ гарц нэмэх, шинэ санал ирүүлэх, холбоо хамаарал бий болгох, өмнө нь байгаагүй боломжуудыг нээхэд зориулагдсан.
Маргааш өглөө нь шинэ цагаригаа салгаж аваад шүүгээндээ хадгална. Харин түлхүүрээ ердийнхөөрөө хэрэглэнэ. Дараа нь тэр цагаригт үнэхээр шинэ түлхүүр нэмэх боломж гарвал ашиглаж болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ