Том өрөө нь айлын гэрийн буян хишиг тогтоогч, баригч, мөн сайн сайхан зүйлсийг дуудагч. Том өрөөнд байрлуулж байгаа зүйлс, гэрийн өнгө, төрх нь энергид шууд нөлөөлнө. Жишээ нь: Хуучирч муудсан цоорхой арьсан буйдантай, түүнийгээ бүтээгээд аргалсан байгаа айл байлаа гэж бодоход тухайн айлын ажил төрөл нь бүтэх гэж байгаад болих, саад тотгор үүсэж байдаг. Тиймээс буйдангаа гаргаж хаях, шинээр бүрэх, солих хэрэгтэй. Одоохондоо боломжгүй байна, санхүү тааруу гэж хойшлуулахаар бидний ажил төрлийг улам л доошоо дараад байдаг. Ер нь тэгээд боломжоо хүлээвэл хэзээ ч бүтэхгүй ээ. Зовлон яривал бүх айлд л зовлон бий. Чанх хойд зүгээс бусад зүгт элсэн шаргал бор өнгийн буйдан сүүлийн жилүүдэд маш сайн. Тод, бүдэг нь хамаагүй.
Шинэ мэдээ