7-р сар бол гэрлийн хүчийг ашиглах сар. Нар хамгийн идэвхтэй тусдаг энэ үед гэр, ажиллах орчны байгалийн гэрэлтүүлэгт онцгой анхаараарай.
Бусад саруудаас илүүтэйгээр энэ сар өглөө бүр нарны гэрлийг гэртээ оруулж, бүдэг харанхуй булангуудыг онгойлгон цэвэрлэж байх нь таны энергийн урсгалыг сайжруулж, азтай тохиолдлуудыг татах эхлэл болдог.
Энэ сар толь, шилэн эдлэл таны амьдралд маш чухал нөлөөтэй. Толь бол эрч хүчийг хурааж, эсвэл тараадаг хүчтэй Фэнг Шүйн хэрэгсэл. Тиймээс толь болон шилэн зүйлсээ арчиж, тоосгүй байлгах хэрэгтэй. Толь бүдгэрсэн, бохир байвал боломжуудыг бүдгэрүүлдэг. 7-р сард гэрийнхээ зүүн урд хэсгийг тод өнгөөр гоёж, амжилт, нэр хүндийн энергиэ нэмээрэй. Улаан, ягаан, алтлаг өнгийн жижиг гэрийн чимэглэл, эд хэрэгсэл байж болно.
Баярлалаа.
Шинэ мэдээ