Яагаад зүүн гараараа хүнд юм өгч болдоггүй, баруун гараараа өг, баруун гараараа өгөх ёстой гэж үздэг вэ? Зүүн гар нь буян хишгийн гар буюу танд хэрэгтэй байгалийн таатай энергийг цуглуулж байдаг, амархан сэвтдэг гар юм. Баруун гар бол таны амьдралыг үргэлжлүүлж байдаг гар гэж үздэг. Өөрөөр хэлбэл, сэвтдэггүй, ямар нэгэн таагүй зүйлд өртдөггүй гар юм. Иймд мэндчилгээ, зочинд гар барих, зочинд хоол цай өгөхдөө баруун гараараа өгдөг нь сэвтэхгүй, тухайн хүндээ таагүй өөрийнхөө энергийг өгөхгүй, өөрөө бас таагүй энерги авахгүй, муу санаа сэтгэл агуулахгүй сайхан сэтгэл дэлгэрнэ гэсэн бэлгэдэлтэй байх нь. Тиймээс зөв гараараа мэндчилж, хоол цай өгдөг байгаарай.
Шинэ мэдээ