Өглөө сэрээд өөртөө 3 зүйлийг сануулаарай

Өглөө сэрээд дараах 3 зүйлийг өөртөө сануулж байгаарай.

1. Өнөөдөр би өөрөөсөө мэдлэгээр, эд хөрөнгөөр дутуу ямар хүнд тусалж болох уу?

Өнөөдөр би өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг бусадтай хуваалцсанаар, өөрийн мэдэх баялгийн тухай ойлголтыг бусадтай хуваалцсанаар, таны усан махбод буюу эд хөрөнгө өсөх боломж бүрдэнэ.

2. Ямар зүйлд буян болох вэ?

Ямар нэгэн зүйлд буян хийнэ гэхээр л хүнд туслах тухай хамгийн түрүүнд толгойд нь бууж ирдэг. Жишээ нь миний хувьд ажлынхаа гадна хаалганы нугасыг зөөллөж, тосолдог. Үүнд хүн бүр талархсан. Учир нь өндөр өсгийтэй хүүхнүүд болон хүүхдүүдэд манай оффисын гадна хаалгыг онгойлгоход хэцүү байдаг. Маш хатуу учраас арай гэж онгойлголдог.

Буян гэдэг нь бусдын шийдэхийг хүсдэг хэр нь шийдэж хараахан чадахгүй байгаа зүйлийг нь шийдэхийг хэлнэ. Ингэж бусдад буян хийж чадвал ажлынх нь шороон махбод нэмэгдэх болно.

3. Харах өнцгөө хэрхэн өөрчлөх вэ?

Харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Өөрийнхөө нүдээр нэг дүгнэлт хийж дахин ард түмний нүдээр бас нэг дүгнэлт хийгээд энэ дундаас өөрийнхөө харах өнцгийг олох хэрэгтэй. Ингэж чадвал сэтгэл хангалуун байлгах гал махбодоо нөхөж авч чадна.

Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал