Ямар нэгэн зүйл хүлээх нь

Ямар нэгэн зүйл хүлээх нь хүнийг сэтгэл санаагаар унагаж, хамгийн их стрессдүүлдэг. Би хүүдээ бүхнээ зориулж хоол ундаар дутаахгүй өсгөсний хариуд хүү минь хичээлээ хийх ёстой. Нөхөртөө цайныхаа дээжийг, хоолны дээжийг үлдээн хүндэлж, хувцас хунар бүх зүйлийг нь угааж, индүүдэж, хүний урамд халтар хувцастай явуулж үзээгүй байхад ядаж надад баярлалаа гээд хэлчихгүй юм даа гэх мэт ямар нэгэн байдлаар таны хийж байгаа үйлдэл нь бусдаас ямар нэгэн сэтгэл хүлээх аваас эргээд та гомдох, сэтгэл санаагаар унах нь элбэг.
 
Мэдээж хүн бүр тэгэхгүй ч, таны хичээсний хариуд заримдаа хайртай хүмүүс нь хичээдэг. Гэтэл танд хамаагүй хүн байвал яах билээ? Хажуугийн ширээний хүндээ кофе аягалаад өгвөл ажил дээр таатай уур амьсгал үүсэх байх гэж найдаж байтал таныг хэзээ нэгэн өдөр муулаад явж байвал та яах вэ? Гол нь хүнд битгий тусал гэж байгаа биш. Зүгээр л ямар нэгэн үйлдэл хийхдээ бусдаас ямар нэгэн зүйл битгий хүлээ. Зүгээр л цай аягалж өгөөд, танд өөрт нь хэн нэгэнд туслаад таатай сэтгэгдэл төрж байвал сайн. Хэн нэгэнд хаалга онгойлгож өгөхөд танд баярлалаа гэж хэлэхгүй байвал тэр л биз. Зүгээр л орхичих. Харин та түүнээс илүү тусархаг, сайхан сэтгэлтэй гэдгээ өөртөө нотолчихлоо. Мэдээж баярлалаа гэж таныг ачийг санавал бас сайхан л даа. Гэхдээ аль ч тохиолдолд нь хариу битгий хүлээ. Тэгэх байх ингэх байх гэж битгий найд. Зүгээр л хий. Сайн бодоод үзээрэй.
 
Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Like

Зөв: 0

Love

Хөөрхөн: 0

Haha

Хаха: 0

Wow

Гайхмаар: 0

Sad

Харамсалтай: 0

Angry

Буруу: 0

Сэтгэгдэл

Санал болгох

FOMA ангилал